быстрый займ на карту
Үзсэн: 755

“ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ДҮҮРГИЙН АЖИЛЧИН, АЛБАН ХААГЧИД МОД ТАРИЛАА

Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагаас зарласан Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил, Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангах, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 23 дугаар тогтоолоор “Ногоон дүүрэг-Бидний оролцоо 2018” бүх нийтийн аяныг зарлан, хэрэгжүүлэн ажиллаж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, алба, дэргэдэх хэлтэс албад, хороодын ажлын алба болон төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулиуд оролцон хаврын бүх нийтээр мод тарих өдөрлөгөөр тарьсан модны цэнэг усалгаа, арчлалт хамгаалалтыг хийж ажилласан.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 19 хэлтэс албадын 200 гаруй албан хаагч, 1-19-дүгээр хорооны 700-д иргэд, мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 400 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 300 гаруй хүн, 87 Сууц өмчлөгчдийн холбоодын 150-н ажилтан, нийт давхардсан тоогоор 1500 гаруй хүн бүх нийтийн мод тарих өдөрлөгт хамрагдлаа. Мөн 17 дугаар хороо Шар хагтын аманд Швейцарийн хөгжлийн агентлаг, Хууль зүйн яам хамтран “Иргэдийн оролцоо II” төслийн хүрээнд 300 ширхэг шинэс  мод тарьсан ба дүүргийн Санхүү, төрийн сангийн албан хаагчид Олон булагтай цэцэрлэгт хүрээлэнд 50 ширхэг улиас мод тарьсан.

Leave a Reply

  • Facebook