быстрый займ на карту
Үзсэн: 470

ГЭР ОРОНГҮЙ ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 137 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран гэр оронгүй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг 10 сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг ахуй үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэгт хамруулан сэтгэл зүйн зөвлөгөө өгч чиг хандлагыг нь өөрчлөх сургалт зохион байгуулж нийгмийн амьдралд оролцох оролцоо, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор  нийгмийн хамгааллын үйлчилгээ, нийгэмшүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Тус арга хэмжээнд  гэр оронгүй 160 гаруй иргэд хамрагдлаа.

Leave a Reply

  • Facebook