быстрый займ на карту
Үзсэн: 75

ИХ ХОТЫН ХЯМДРАЛ-БИЗНЕС ФЕСТИВАЛЬ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн хүрээнд НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын хямдрал” арга хэмжээг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран “Бизнес фестиваль 2018” арга хэмжээг 10 сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Мэдээлэл харилцаа холбооны салбарын тэргүүлэгч Мобиком Корпораци нь хувийн хэвшлийн шилдэг менежмент, техник технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж, үйлчилгээний 17 салбар, 6000 гаруй гэрээт борлуулагчдаар дамжуулан нийслэлчүүддээ үйлчилгээгээ хүргэхийн зэрэгцээ Нийслэлийн өдрийг угтаж өөрсдийн бүтээгдэхүүнийг 0₮ болгон энэхүү арга хэмжээг дэмжиж оролцлоо.Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төв нь 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж хүчин чадлын хувьд 30 хүний сургалтын танхим, үйлдвэрлэл эрхлэгчдийг бойжуулах 11 өрөө, оффисын зориулалт бүхий 2 өрөө, номын сангийн өрөө “Хотын төв номын сан”  үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн 6 жилийн хугацаанд Бизнес инкубатор төв нь 4 салбар, 520 гаруй бойжигчтой болж үйлдвэрлэгчид хоршоо, бүлгээр үйл ажиллагаа эрхэлж байна. Дүүргийн хэмжээнд нийт 39-н чиглэлээр 771 өрхийн үйлдвэрлэгчид нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тулгуурлан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэхүйц дэвшилтэт технологи, мэдлэгийг жижиг, дунд болон өрхийг үйлдвэрлэлийн салбарт бий болгохоор ажиллаж байна. Нийслэлийн ойн хүрээнд Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүндээ 20-50 хувийн хямдралыг зарлан “Чингэлтэйд үйлдвэрлэв” бэлэг дурсгалын дэлгүүр,  Алтжин худалдааны төвийн “Чингэлтэйд үйлдвэрлэв” худалдааны цэгүүдээрээ тус тус үйлчилж байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook