43 ЦАГ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ

Хайлааст дэд станцаас тэжээгдэж буй Чингэлтэй дүүргийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооны 38 681 хэрэглэгчийн  эрчим хүчийг 07 сарын 31-ний үүрийн 03:00 цагаас 08 сарын 01-ний 22:00 цаг хүртэл хязгаарлана.

Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн 50 мянга гаруй  хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг “Хайлааст” дэд станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын суурь хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, чичирсэн байдалтай, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байгаа тул  өвлийн их ачаалал эхлэхээс өмнө станцыг нүүлгэн шилжүүлж байгаа юм.

Нүүлгэх явцад дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож, 110, 35кВ-ын холболтын шинн, протал, тулгуур босгох ажлыг хугацаа алдалгүй хийж  43 цагт багтаан дуусгана гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

Тиймээс тухайн хэсэгт хамрагдаж буй хэрэглэгчид техникийн зайлшгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажлаа зохицуулах шаардлагатай болж байна.

Everything from design to functionality makes mamabear seem like it’s targeted toward parents with younger children, making this feature seem over at the company like something they shoehorned in to attract a wider audience

Leave a Reply

  • Facebook