быстрый займ на карту
Үзсэн: 358

ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ИРСЭН ДАЙЧДЫГ ХҮЛЭЭЖ АВЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь 2017 оны 2 дугаар ээлжээр тус дүүргээс татагдаж цэргийн жинхэнэ албаа хааж ирсэн цэрэг дайчдыг 10 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. Хугацаат цэргийн албаа хааж ирсэн цэрэг дайчдыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байраар хангах, чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хугацаат цэргийн жинхэнэ албаа хааж халагдан ирж байгаа иргэдэд дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн албанаас 80 гаруй байгууллагын 458 нээлттэй ажлын байрыг санал болгож, дээрх байгууллага аж ахуйн нэгжүүдээс “Эко констракшн” ХХК үйл ажиллагааны чиглэл, “Элгэн” ХХК геологи хайгуул, тэсэлгээний чиглэл, “Шилэн хийц” ХХК, “Самшмл” ХХК-тай  хамтран  ажилласан. Цэргийн алба хааж ирсэн 11 иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд ажил хайгчаар бүртгэж, 62 иргэнд ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдээллээр хангах бүлгийн сургалт явуулсан бөгөөд “Эко констранкшн” ХХК 20 иргэнийг ажил горилогчийн анкет бөглүүлж, “Элгэн” ХХК 30 иргэнд байгууллагынхаа танилцуулгыг хүргэж мэдээллээр ханган шууд ажлын байранд зуучиллаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook