быстрый займ на карту
Үзсэн: 562

НҮҮДЛИЙН МУЗЕЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлийн 379 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Монгол цэргийн музей, Чойжин ламын сүм музей хамтран Халх голын байлдааны 75 жилийн ой цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүх соёлын мэдлэг олгох зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нүүдлийн музейн нээлтийн арга хэмжээг 10 сарын 16-ны өдөр дүүргийн  117 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, Монгол цэргийн музейн захирал дэд хурандаа Д.Ганзориг, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль,  117 дугаар сургуулийн захирал Б.Болортуяа болон 117 дугаар сургуулийн багш, сурагчид оролцлоо.

Тус арга хэмжээ нь Ерөнхий боловсролын сурагчдад Монгол цэргийн музей, Чойжин ламын сүм музейн үзмэрүүдийн эх хувилбарыг дэлгэн үзүүлж эх түүхээ судлах, түүхээрээ бахархан сонирхох сэдлийг төрүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүх соёлын мэдлэг олгож буйгаараа онцлог ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook