быстрый займ на карту
Үзсэн: 449

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА

Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүрэгт шинээр болон өргөтгөн барьж буй сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажлын явцтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.

Дүүргийн 14 дүгээр хороонд баригдах сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 11 дүгээр хороонд шинээр барьж буй 175 хүүхэд сурган хүмүүжүүлэх хүчин чадалтай 258 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн биеийн тамирын заал, 9 дүгээр хороонд хуучин барилгыг нураан шинээр барьж буй 240 хүүхэд сурган хүмүүжүүлэх хүчин чадалтай 43 дугаар цэцэрлэг, 1 дүгээр хороонд орших ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн өргөтгөл, цахим номын сангийн барилгын ажлуудтай тус тус танилцав.

Leave a Reply

  • Facebook