“Байгалийн уянга” сэдэвт яруу найргийн наадам

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ой, олон улсын багш нарын баярын өдрийг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Байгалийн уянга” сэдэвт яруу найргийн наадмыг Дорнын Их Яруу Найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Эх болсон төрөлх Монгол хэлний уран, яруу сайхныг мэдрүүлэн ард түмнийхээ сонорыг мялааж утга зохиолд шимтэгсэдийн сэтгэлийг хөглөн ариусгадаг “Болор цом” яруу найргийн наадмын отгон эзэн болох тус дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний захирал Л.Моломжамцад дүүргийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас яруу найргийн наадмын эхний шатанд ирүүлсэн бүтээлээс шалгарсан 40 шүлэг, найргаа багш, сурагчид уншиж өрсөлдлөө.

Яруу найргийн наадамд 72 дугаар сургуулийн сурагч Г.Уранбилэг, У.Ууганбат, 61 дүгээр сургуулийн сурагч Ж.Энхжин болон 23 дугаар сургуулийн багш Б.Оюунаа, 72 дугаар сургуулийн багш Б.Мөрөндалай, 24 дүгээр сургуулийн багш Б.Түвдэндорж нар тэргүүн, дэд байруудыг эзэллээ.

Наадмын шүүгчдээр Болор цомын эзэн, модернист яруу найрагч Б.Галсансүх, яруу найрагч Л.Моломжамц, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч Н.Сундуй, Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Нямлхагва нар ажилласан болно.Galsaa IMG_3113 IMG_3120

  • Facebook