АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Чингэлтэй  дүүргийн Засаг даргын А/736 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал 10 сарын 17-ны өдөр боллоо. Хуралдаанд дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Газрын албаны дарга Ж.Мөнх – Эрдэнэ, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав,Нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын мэргэжилтэн Л.Батболд, “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн инженер С.Жаргалсайхан болон холбогдох ажилтнууд оролцлоо.

Агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, гэр хорооллын инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд дүүргийн 7 дугаар хороонд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжийг төлөвлөн “Сервис центр” буюу Дэд бүтцийн төвийг байгуулж байна.
Тус төв нь 200 – 300 айл өрхийг дулаан,цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна.

Мөн Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Сэлбэ Дэд Төв” – ийн төслийн хүрээнд дүүргийн 14,18 дугаар хороонд авто зам, шугам сүлжээ, нийгмийн байгууламж барих ажлууд хийгдэж байгаа юм. Тус бүтээн байгуулалтын ажлуудын явц байдал, тулгамдаж буй асуудлууд, иргэд оршин суугчдын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.

Leave a Reply

  • Facebook