НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХОРООГООР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРОО ШАЛГАРЛАА

Нийслэлийн хороодын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах зорилгоор нийслэлийн 2018 оны “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдааныг нийслэлийн 152 хороо, 1480 хэсгийн ахлагчдын дунд зарлаж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Хорооны үйл ажиллагааны ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 10 бүлгийн 65 үзүүлэлтээр,  хэсгийн ахлагч нарын багийн ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 5 бүлгийн 44 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Нийслэлийн 2018 оны “Шилдэг хороо” болзолт уралдаанд нэгдүгээр байрыг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, гуравдугаар байрыг 5 дугаар хороо эзэлсэн бол тусгай байрт 9 дүгээр хороо шалгарсан байна.

Харин нийслэлийн 2018 оны “Хэсгийн ахлаг нарын шилдэг баг” болзолт уралдааны хоёрдугаар байрыг дүүргийн 19 дүгээр хороо эзэлсэн бол тусгай байрт 8, 18 дугаар хороод шалгарчээ. Мөн “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд зохион байгуулсан “Манай хороо-Миний гудамж” аяны тусгай байрт дүүргийн 18 дугаар хороо шалгарсан юм.

Болзолт уралдаанд хөдөлмөр, бүтээлээрээ тэргүүлж, амжилт гаргасан хороодын Засаг дарга нар болон албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч баяр хүргэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

 

Leave a Reply

  • Facebook