быстрый займ на карту
Үзсэн: 418

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬТ САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас орон сууцны 1 давхарт болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн  үйлчилгээний цагийн хуваарьт санал авах хэлэлцүүлгийг 10 сарын 16-ны өдөр Анкор төвд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, СӨХ-ны захирлууд, орон сууцны 1 давхарт болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болон иргэдийн төлөөлөл нийт 160  гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийн явцад хотын төвийн хорооллын оршин суугчдаас орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа эрхэлдэг газруудын цагийн хуваарьт онцгойлон анхаарч иргэдийн аюулгүй, тав тухтай орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллах, ажлын байрыг нэмэгдүүлж  төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлэгч аж ахуйн нэгжүүдээс төр засгаас бодлогоор үйл ажиллагааг дэмжиж ажиллах зэргээр санал бодлоо илэрхийллээ. Иргэдээс гарсан санал бодлыг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжлан ажиллаж байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook