2018 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВАГДАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 5 дугаар сургууль дээр явагдаж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/860 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлага 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд болж байна. Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын товчооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар зарлан дуудах хуудас авсан цэргийн насны залуучуудын 55 гаруй хувь нь хамрагдаад байна. Цэрэг татлага энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.

 

 

Leave a Reply

  • Facebook