быстрый займ на карту
Үзсэн: 817

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, дүүргийн боловсролын Эцэг эхийн холбоотой хамтран 10 дугаар сарын 15-ны өдөр хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эмээгийн цэцэрлэг”, “Цэгц”, “Хонгорзулын найзууд”, “Боркогийн найзууд”, “Ивээл”, “Туулайхан”, “Найзууд” нийт 7 хүүхэд харах үйлчилгээний төвүүд хамрагдав.

 

Leave a Reply

  • Facebook