быстрый займ на карту
Үзсэн: 298

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН ДАГВЫН ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ “ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 26 дахь удаагийн уралдаант наадмын дүүргийн шатны шалгаруулалтыг 10 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус шалгаруулалтад төрийн өмчийн 10 сургуулийн 450 гаруй багш, сурагчид авьяас билгээ сорьсноос 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг тэргүүн байрыг эзэлсэн бол удаах байруудыг 23, 39 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд эзэллээ. Мөн шилдэг удирдаач багшаар 72 дугаар сургуулийн багш Дүүрэнхундага, шилдэг хөгжмийн найралжуулагч багшаар 50 сургуулийн багш Л.Отгонцэцэг тус тус шалгарлаа.

Тус наадмын эхний 3 байрт шалгарсан 50, 23, 39 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг цааш нийслэлийн шатны шалгаруулалтад оролцох юм.

Leave a Reply

  • Facebook