ТЕНДЕРИЙН УРИЛГА

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын 3 дугаар давхрын хонгил, иргэний оролцооны хэлтсийн өрөө, архив болон эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөөний урсгал засвар хийх ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж -16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот хаягаар ирүүлнэ.

Тендерийн үнийн санал авах баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 30.000 (гучин мянган) төгрөгөөр худалдаж авна.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр.

Худалдан авах ажиллагааны алба. 206 тоот өрөө,

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Болортуяа Утас:70110769

This tool worked very well during our testing, making https://besttrackingapps.com phone tracker app it one of the more impressive features of mamabear

Leave a Reply

  • Facebook