быстрый займ на карту
Үзсэн: 330

“УРТЫН ДУУ ДУУЛААЧДЫН УЛСЫН УРАЛДААН”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Нийслэлийн Багануур дүүргийн Соёлын ордны уртын дууны багш, Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонт, Алтан Гадас одонт Р.Дулмаагийн нэрэмжит Уртын дуу дуулаачдын “Өв Соёл Мину” улсын уралдаан 10 сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Улсын уралдаан 2 насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд Чингэлтэй дүүргээс насанд хүрэгчдийн ангилалд 5, хүүхдийн ангилалд 5, нийт 10 оролцогч оролцсоноос “Хүүхэд нас”-ны төрөлд 57 дугаар сургуулийн сурагч Ц.Анужин “Нэгдүгээр байр”, “Ардын авьяастан уртын дуучин” төрөлд дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ц.Эрдэнэбаяр “Гуравдугаар байр”-ыг тус тус эзэлж, дүүргийн Соёлын төвийн дэргэдэх Ахмадын “Дөрвөн цаг” хамтлагийн дуучин МУСТА Г.Лхагва, З.Оомоо нар “Ардын дуу”-ны төрөлд оролцож тусгай байр эзэллээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook