быстрый займ на карту
Үзсэн: 2133

 “АРДЫН УРЛАГ- ӨВ СОЁЛ” ТАЙЛБАРТ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ТОГЛОЛТ БОЛЛОО

Үндэсний урлагийн өв соёлоо  ард иргэд хүүхэд залуусын сэтгэл зүрхэнд хоногшин үлдээж, оюуны хэрэгцээг нь хангаж, ардын урлагийн боловсрол олгох, орхигдож мартагдсан хөгжмийн зэвсгүүд, бүжгийн дэг уламжлал, үндэсний урлагийн өв эх соёлыг танин мэдүүлэх зорилгоор Үндэсний Их Театрын хамт олон 5 дугаар сургуулийн сурагчдад “Ардын урлаг-өв соёл”  тайлбарт богино хэмжээний тоглолтыг 10 сарын 22-ны  өдөр зохион байгууллаа.

Тус тайлбарт богино хэмжээний тоглолтоор сурагчдад  морин хуур, уртын дуу, эвэр бүрээ, хөөмий, лимбэ, ёочон хөгжмийн талаар урлагийн мэдлэг боловсрол олгож буйгаараа онцлог байлаа.

Leave a Reply

  • Facebook