быстрый займ на карту
Үзсэн: 472

ДЭД БҮТЦИЙН ТӨВИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖЛЫН ЯВЦАД ИРГЭДЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДТАЙ ТАНИЛЦАЖ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэр хорооллын инженерийн болон дэд бүтцийн хангамжийг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдаж буй хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий “Сервис центр” буюу Дэд бүтцийн төвийн шугам сүлжээний ажлын явцад иргэдийн зүгээс тавьж буй асуудлуудтай танилцах, зарим газрын эзэдтэй уулзаж үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь шийдвэрлэх ажлуудыг зохион байгууллаа.

Цаашид ажлыг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллах, мэдээлэл сурталчилгааны ажлыг өрх бүрт хүргэх, газар чөлөөлөлтийн болон инженерийн шугам сүлжээний холболт угсралтын ажлыг гүйцэтгэх явцад Нийгмийн хамгааллын бодлогыг баримталж ажиллахыг дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол холбогдох ажилтнуудад үүрэг болголоо.

Энэхүү ажилд Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын Хэлтсийн дарга Д.Даваадулам оролцож Дэд бүтцийн төвийн ажлын явц байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн бөгөөд дүүргийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Тохижилт,нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт – од, Газрын албаны дарга Ж.Мөнх – Эрдэнэ, Мэргэжлийн Хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав болон холбогдох ажилтнууд оролцлоо.

Leave a Reply

  • Facebook