быстрый займ на карту
Үзсэн: 381

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 37 ДУГААР СУРГУУЛИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургууль үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 10 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн мэндчилгээ дэвшүүлж, сурган хүмүүжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.
Тус сургууль нь анх Сүхбаатарын районы ОСГ-ын 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Аж үйлдвэрийн барааны 9 дүгээр дэлгүүрийн орчим жижиг дүнзэн байшинд хичээллэж байсан бөгөөд сургуулийн үйл ажиллагаа материаллаг баазыг өргөжүүлснээр 1990-1991 оны хичээлийн жилээс 10 жилийн дунд сургууль болгон өргөтгөж сургалтыг мэргэжлийн төрөлжүүлсэн хэлбэрт шилжүүлэн ажилласан юм. Энэ хичээлийн жилд 1789 суралцагч, 117 багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Leave a Reply

  • Facebook