быстрый займ на карту
Үзсэн: 303

ТАМХИДАЛТЫН ЭСРЭГ ХУВЬСГАЛ СЭДЭВТ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ, НӨЛӨӨЛЛИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ажлын байран дахь тамхидалтыг бууруулах зорилгоо тамхидалтын эсрэг хувьсгал сэдэвт компанит ажлын нээлтийн хэвлэлийн бага хурал, нөлөөллийн уулзалт зөвлөгөөн 10 дугаар сарын 25-ны өдөр боллоо.

Хэвлэлийн бага хурал, нөлөөлиийн уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин Др Сергей Диордица, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Мөрөн, Чингис, Чойр, Чойбалсан, Сайншанд, Баянхонгор, Арвайхээр хотуудын захирагчийн ажлын алба, аймгуудын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болон Дулааны цахилгаан станц-4 ТӨХК оролцлоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилж буй тамхигүй ажлын байр сэдвээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин Др Сергей Диордица, “Тамхигүй дүүрэг” сэдвээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, “Тамхигүй хот” сэдвээр Сайншанд хотын дарга С.Одбаяр нар тус тус мэдээлэл хийж “Тамхидалтын эсрэг аян”-д нэгдэхийг уриаллаа.


Leave a Reply

  • Facebook