быстрый займ на карту
Үзсэн: 227

“УЛААНБААТАР – ЦЭВЭР АГААР ” ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт – од нар  “Улаанбаатар – Цэвэр агаар ” Төслийн Зохицуулагч Н.Баяртогтохыг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар – Цэвэр агаар” төслийн хүрээнд 2017- 2018 онд зохион байгуулагдсан “Дулаалга аян” – д Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 113 айл өрхийн дулаан алдагдал ихтэй амины сууцыг дулаалж, түлшний зардлыг 40 – 50 хувиар бууруулсан болон цэцэрлэгийн хүүхэд багачуудыг дулаахан тохилог орчинд сурч хүмүүжих нөхцлийг бүрдүүлэх зорилготой Төрийн өмчит 102 дугаар цэцэрлэгийн барилгыг дулаалж эрчим хүчний зардлыг тордорхой хувиар бууруулсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төслийн Зохицуулагч Н.Баяртогтох танилцууллаа. Цаашид орон нутгийн Төр захиргааны байгууллага нь Төслийн нэгжтэй тодорхой асуудлууд дээр хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцлоо.

 

Leave a Reply

  • Facebook