быстрый займ на карту
Үзсэн: 158

ДЭЛХИЙН НОМЫН САНЧДЫН 19 ДЭХ БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг 2018 оны 10 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, Хүүхдийн номын өргөө, дүүргийн ЕБС-ийн номын санчид хамтран 19 дэх удаагийн “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн номын өргөөг сурталчлах, номын санчдыг үйл ажиллагааг танилцуулах үзүүлэх сургалтыг 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Соёл урлагийн мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Хүүхдийн төв номын сангийн захирал О.Оюунбилэг, арга зүйч н.Батболор, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Хүүхдийн номын өргөөний захирал Ч.Чулуунхүү болон нийслэлийн 6 дүүргийн номын санчид оролцлоо. Тус үзүүлэх сургалтаар  “Номоо эмчилье” , Номын сангийн бүртгэлүүд хэрхэн хөтлөх, картын сан зохион байгуулах, Номын сангийн стандарт, цалин шатлалын тухай ойлголт сэдвүүдээр тус тус сургалт явуулж, харилцан санал солилцлоо.

Leave a Reply

  • Facebook