быстрый займ на карту
Үзсэн: 162

“ТАМХИДАЛТЫН ЭСРЭГ ХУВЬСГАЛ” НӨЛӨӨЛЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Ирээдүйд ажлын байрыг тамхины утаанаас ангид байлгах зорилготой “Тамхины эсрэг хувьсгал” сэдэвт нөлөөллийн уулзалт 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд боллоо. Тус нөлөөллийн уулзалтад Дархан, Эрдэнэт , Сүхбаатар , Мөрөн, Чингис, Чойр, Чойбалсан, Сайншанд, Баянхонгор, Арвайхээр хотуудын захирагчийн ажлын алба, аймгуудын ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болон Дулааны цахилгаан станцаас оролцлоо.

Хот төлөвлөлт олон нийтийн оролцоо сэдвээр Тайваний Үндэсний Чен Хунгийн Их сургуулийн Хот байгуулалтын захирал Профессор Чейн Жан, Тамхины эсрэг хуулийн тухай хяналтын хэрэгжилтийг хангах талаар Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй арга хэмжээ сэдвээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах сэдвээр Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төвийн захирал Ш.Цэрэндулам нар тус тус илтгэл тавилаа.  Тамхидалтын эсрэг хувьсгалын гол зорилго нь ирээдүйд бүх ажлын байрууд тамхины утаанаас ангид болох явдал юм.Тиймээс ажлын байр бүхэн “Тамхигүй ажлын байр бодлого” хэрэгжүүлснээр тамхигүй орчин санаачлагыг бүрэн хэрэгжүүлж чадах юм.

Leave a Reply

  • Facebook