быстрый займ на карту
Үзсэн: 455

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “СПОРТ НААДАМ-2018” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

 Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Чингэлтэй дүүргийн өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2018” төрийн албан хаагчдын нөхөрсөг тэмцээний албан ёсны нээлт 2018 оны 10 дугаар 27-ны өдөр боллоо. Нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын дэргэдэх алба, хэлтсийн дарга нар оролцов. Тэмцээнийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлж, тамирчдад амжилт хүслээ. Дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх алба, хэлтэс нийт 25 байгууллагын 16 багийн давхардсан тоогоор 800 гаруй тамирчин олс таталт, дардас, ширээний теннис, граунд гольф, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

 

Leave a Reply

  • Facebook