быстрый займ на карту
Үзсэн: 163

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “СПОРТ НААДАМ-2018” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Чингэлтэй дүүргийн өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй дүүргийн Засаг даргын нэрэмжит хэлтэс, албадын албан хаагчдын дундах “Спорт наадам-2018” тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх алба, хэлтэс нийт 25 байгууллагын 16 багийн давхардсан тоогоор 800 гаруй тамирчин олс таталт, дардас, ширээний теннис, граунд гольф, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Шилдгүүдийн шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, нар гардуулж өгөв.

Олс таталтын төрөлд:

Нэгдүгээр  байр Б.Энхбат ахлагчтай Цагдаагийн 2-р хэлтэс

Хоёрдугаар байр З.Ганзориг ахлагчтай Онцгой байдлын хэлтэс

Гуравдугаар байр П.Мөнхбаатар ахлагчтай  Улсын бүртгэлийн хэлтэс

Ширээний теннисний төрөлд:

Нэгдүгээр байр Д.Цэрэнбаатар ахлагчтай Эрүүл мэндийн төв

Хоёрдугаар байр Б.Гүрбадам ахлагчтай Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс

Гуравдугаар байр Х.Одбаяр ахлагчтай Замын цагдаагийн хэлтэс

Граунд гольфын төрөлд:

Нэгдүгээр байр Б.Мөнхбаяр ахлагчтай БТСХороо

Хоёрдугаар байр Б.Энхбат ахлагчтай Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс

Гуравдугаар байр С.Бат-Эрдэнэ ахлагчтай Хороод

Дартсын төрөлд:

Нэгдүгээр байр О.Пүрэвсүрэн ахлагчтай Засаг даргын Тамгын газар

Хоёрдугаар байр Р.Ганболд ахлагчтай Хороод

Гуравдугаар байр Б.Бат-Эрдэнэ ахлагчтай Татварын хэлтэс

Волейболын төрөлд:

Эмэгтэй

Нэгдүгээр байр Б.Тэгшээ ахлагчтай Эрүүл мэндийн төв

Хоёрдугаар байр Ц.Цолмон ахлагчтай Татварын хэлтэс

Гуравдугаар байр П.Амаржаргал ахлагчтай Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс

Эрэгтэй

Нэгдүгээр байр Б.Гүрбадам ахлагчтай Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс

Хоёрдугаар байр З.Ганзориг ахлагчтай Онцгой байдлын хэлтэс

Гуравдугаар байр Б.Энхбат ахлагчтай Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс

 

Сагсан бөмбөгийн төрөлд:

Эмэгтэй

Нэгдүгээр байр Б. Энхбат ахлагчтай Цагдаагийн I Хоёрдугаар  хэлтэс

Хоёрдугаар байр Л. Ариунтуяа ахлагчтай Хороод

Гуравдугаар байр С. Ууганбаяр ахлагчтай Цагдаагийн Нэгдүгээр  хэлтэс

Эрэгтэй

Нэгдүгээр байр Б.Ганболд ахлагчтай Эрүүл мэндийн төв

Хоёрдугаар байр Д.Ганзориг ахлагчтай Онцгой байдлын хэлтэс

Гуравдугаар байр Д.Амарбаясгалан ахлагтай Засаг даргын тамгын газар

Багийн нийлбэр дүнгээр:

Нэгдүгээр байр Эрүүл мэндийн төв

Хоёрдугаар байр  Цагдаагийн Нэгдүгээр  хэлтэс

Гуравдугаар байр Онцгой байдлын хэлтсийн багууд тус тус шалгарч цом, алт, мөнгө, хүрэль медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook