быстрый займ на карту
Үзсэн: 441

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан байгууллага, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, Засаг даргын Тамгын газар болон хороодын ажилтан албан хаагчид болон иргэдийг шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр 6, Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдгээр 2, Нийслэлийн “Жуух бичиг”- ээр 2, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр 8, “Хөдөлмөрийн алдар медаль”-иар 15, “Хүндэт өргөмжлөл”-өөр 6, “Баярын бичиг”-ээр 24  дүүргийн ажилтан албан хаагч, иргэдийг тус тус  шагнаж урамшууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нар гардуулан өгч, ажил хөдөлмөрийн амжилт хүслээ.

 

Leave a Reply

  • Facebook