Төрийн албан хаагчид Чингэлтэй ууландаа мод тарьлаа

Мод тарих үндэсний өдрөөр Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагын 500 гаруй албан хаагчид нийслэл хотынхоо хоймор болсон Чингэлтэй хайрхан уулын Салхитын аманд 2014 оны 10дугаар 04 -ний өдөр 1000 гаруй мод тарьж, орчиныг цэвэрлэлээ. Энэхүү үйл ажиллагааг дүүргийн ЗасагДаргын Тамгын Газраас санаачилан зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд үе шаттайгаар 5000 орчим мод тарьсан байна.Монгол түмэн Чингэлтэй хайрхан уулаа Эрдмийн уул хэмээн дээдэлдэг. Ногоон дүүрэг болох зорилт тавьсан Чингэлтэй дүүргийн хамт олон цаашид 5 га талбайг хамарсан Монгол бичигт зориулсан гэрэлт хөшөө, задгай театр, иргэдийн амрах зугаалах аятай орчин, талбай, чулуун явган хүний зам бүхий “ Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн “ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

IMG_7291IMG_7262   IMG_7261

Leave a Reply

  • Facebook