быстрый займ на карту
Үзсэн: 372

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  10 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардагдахгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах, Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь явган хүний зам, гарц, гармыг хаан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах чиглэлээр ажлын хэсгийг байгуулах, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын нарийвчилсан судалгааг гаргаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлэх, Нийслэлээс нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын системийг боловсронгуй болгох зорилгоор хийгдэж байгаа “UB-ERP” системийг дэмжиж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах, Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, нэр шилжүүлэх, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх зэрэг захирамжуудыг нэр төрлөөр нь ялгах, хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тодорхойлж, газрын кадастрын мэдээллийн сангийн зурагтай холболт хийх ажлыг эрчимжүүлэх, оны сүүлийн улирал болж байгаатай холбогдуулан төлөвлөсөн ажлуудаа дуусгах, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудыг төлөвлөх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Мөн гэр хорооллын инженерийн болон дэд бүтцийн хангамжийг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдаж буй хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий “Сервис центр” буюу Дэд бүтцийн төвийн шугам сүлжээний ажил хийгдэж байгаатай холбогдуулан иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг холбогдох хэлтсүүдэд Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол өглөө.

Leave a Reply

  • Facebook