быстрый займ на карту
Үзсэн: 90

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЭРҮҮЛ, ЗОХИСТОЙ ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цэцэрлэгийн насны хүүхдийг багаас нь эрүүл зохистой хооллолтын дадал хандлагатай болгох зорилгоор төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийг багаас нь зөв хооллох мэдлэг, боловсрол олгох сургалтыг 10 дугаар сарын 30-ны өдөр Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран “Анкор” төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтад 150 гаруй эцэг эхийн төлөөлөл хамрагдаж Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэлийн Технологийн  сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, БСШУСЯ-ны сайдын зөвлөх доктор (Ph.D) М. Пүрэвжав багш, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Үйлдвэрлэлийн Технологийн  сургуулийн багш, доктор (Ph.D) Б.Майзул багш нар “Хүүхдийн эрүүл мэнд ба хоол шим тэжээл”, “Хүүхдийн хоол хүнсний сонголт анхаарах асуудлууд”, “Дотор мах, дайвар түүхий эдийн хэрэглээ, эрүүл мэндийн ач холбогдол”, “Хүнсний бүтээгдэхүүний нэмэлт – Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” сэдвүүдээр сургалт явууллаа.

Leave a Reply

  • Facebook