быстрый займ на карту
Үзсэн: 77

НЭГДСЭН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсөвт байгууллагуудын  төсвийн  шууд  захирагч, нягтлан бодогч, эд  хариуцагч  нарт “Төрийн болон  орон  нутгийн  өмчийн  үл  хөдлөх  хөрөнгийн   бүртгэл,  дахин   үнэлгээний   аргачлал,  зохион  байгуулж  гүйцэтгэх  холбогдох  асуудал”-ын  талаарх”  нэгдсэн  сургалт  семинарыг  2018  оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар  Төрийн  болон  орон  нутгийн  өмчийн  үл  хөдлөх  хөрөнгийн  бүртгэл,  дахин  үнэлгээний  аргачлал,  цаашид  анхаарах  асуудал  болон  тулгамдаж  буй   холбогдох асуудлын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын өмч бүртгэл, мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн   Б.Мөнхбаатар  мэдээллийг  дэлгэрэнгүй  өгч,  төсвийн  шууд  захирагч, нягтлан бодогч нараас  уг  асуудлаар  асуулт  тавьж,  зохих хариултыг  авч,  цаашид  ажиллах  талаар нэгдсэн ойлголттой  болж   өндөрлөлөө.

                                        САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook