18 ДУГААР ХОРООНД ЯВГАН ЗАМ ХИЙХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчоос “Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд явган зам хийх ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 30,000 (гучин мянга) төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Үнийн саналыг 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө Б.Наранбат гэсэн хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II байр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр,

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, Б.Наранбат

Утас: 70110769, факс: 976-11-328558

 

Unsere handschrift zeichnet uns diplomarbeit schreiben aus und das wird auch noch so bleiben

Leave a Reply

  • Facebook