Чингэлтэй дүүргийн хороодын иргэний танхимд тавилга хэрэгсэл нийлүүлэх ажлын тендерийн урилга

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос чингэлтэй дүүргийн хороодын иргэний танхимд тавилга хэрэгсэл нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбауугийн гудамж 16, Нийслэлийн Засаг захиргааны III байр, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Иргэний оролцооны хэлтэс 307 тоот өрөө, хэлтсийн дарга Т.Уламбаяр хаягаар ирүүлнэ.

Холбогдох утас: 976-11-311046

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 16, Нийслэлийн Засаг захиргааны III байр, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Иргэний оролцооны хэлтэс 307 тоот өрөө, хэлтсийн дарга Т.Уламбаяр. утас: 976-11-311046

Leave a Reply

  • Facebook