быстрый займ на карту
Үзсэн: 314

ДҮҮРГИЙН АРХИВЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлд архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудад ажиллаж буй архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй зөвлөлдөх, асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Архивчдын зөвлөгөөн”-ийг 11 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, , Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, 5 дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн болон дүүргийн Архивын тасаг, ББНШК-ын дарга, гишүүд, дүүргийн Засаг даргын Эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 160 гаруй албан хаагчид оролцлоо.

Зөвлөгөөнөөр Архив албан хэрэг хөтлөлтийн салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдад тулгамдаж буй асуудал, хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх арга замууд, Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийн ашиглалт, тулгамдсан асуудлууд, удирдлагаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар, баримт боловсруулалт, хэрхэн ашиглах, анхаарах зарим асуудал сэдвүүдээр хэлэлцлээ. Архивын салбарын ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж, амжилттай оролцсон албан хаагчдад батламж гардууллаа.

Мөн Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын мэргэжилтэн О.Ариунтуяа erp.ulaanbaatar.mn системийн ашиглалтын талаар танилцуулаа.

Leave a Reply

  • Facebook