ДӨРВӨН ШОНХОР ХУДАЛДААНЫ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дэнжийн 1000-д Замилан Таяамид ХХК-ны мах болон хүнсний худалдааны төв шинээр өнөөдөр нээлтээ хийлээ. “Дөрвөн шонхор” худалдааны төв нь мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнээ зах зээлийн хямд үнээр борлуулах юм.

1

Иргэдийг эрүүл, аюулгүй баталгаат хүнсээр хангах зорилгоор эрүүл ахуйн лаборатори нь орчин үеийн сайн чанарын тоног төхөөрөмжтэйгөөс гадна мах, махан бүтээгдэхүүнийг бүрэн хөргөлттэй лангуугаар иргэдэд үйлчилж байна. Тус худалдааны төв нь 40 гаруй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаа бөгөөд үүний 20 гаруй түрээслэгч нь дүүргийн иргэд юм. Энэ нь ажилгүй иргэдийг ажлын байраар хангаж өрхийн орлогыг нэмэгдүүлж байна.

Нээлтийн үеэр түрээслэгч нарын дунд азтан тодруулах сугалаат арга хэмжээ зохион байгуулж 1 сарын түрээсийг 50, 100 хувиар хөнгөлөх эрхийн бичгийн азтанаар 2 хүн тодров.

2 3 4

Leave a Reply

  • Facebook