быстрый займ на карту
Үзсэн: 80

ГЭРЭЛТҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 10 дугаар сарын 31-ний өдрийн А/282 тоот тушаалын дагуу 2018 оны 10 дугаар сарын 31-ны оройн 19:30 цагаас 03:45 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн  1-6 дугаар хороо, 7-19 дүгээр хороодод гэрэлтүүлгийн үзлэг шалгалт явууллаа.

Тус үзлэг шалгалтаар Улаанбаатар авто зам засвар, арчлалтын газар “Соёндрийм” ХХК ,Энержи комплекс ХХК-иудын

Гэрэлтүүлгийн асалт

Гэрэлтүүлгийн цагийн хуваарь

Гэрэлтүүлгийн тоолуурын цагийн зөрүү, хэвийн ажиллаж байгаа эсэх

Гэрэлтүүлгийн фазын уналт байгаа эсэх талаар тус тус үзлэг шалгалт явууллаа.

Дүүргийн хэмжээнд 1-19 хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд 12 хорооны 28 байршилд 104 ширхэг гэрэлтүүлэг асахгүй, 1 ширхэг гэрэлтүүлэг анивчсан байдалтай байна. Үүнээс Соёндрийм ХХК-ий хариуцсан 46 гэрэлтүүлэг, УБАЗЗАГ-ын хариуцсан 58 гэрэлтүүлэг тус тус асахгүй байна. Тус гэрэлтүүлгүүдийг 11 дүгээр сарын 11-ий дотор засварлахаар төлөвлөн ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 9307 гэрэлтүүлгээс 105 гэрэлтүүлэг асахгүй 98,87 хувийн асалттай байна.

Leave a Reply

  • Facebook