быстрый займ на карту
Үзсэн: 121

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН БАГШ, АЖИЛЧДЫН СПОРТ НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн биеийн тамирын заалны дотор засал, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус спорт зааланд ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчдын спорт нөхөрсөг тэмцээн боллоо.

Тэмцээний нээлтэд  Нийслэлийн боловсролын газрын Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, 57 дугаар сургуулийн төгсөгч Монгол Улсын Гавьяат Тамирчин Т.Түвшинбаяр, Сагсан бөмбөгийн Олон улсын хэмжээний спортын мастер Б.Ариунболд, Ф.Ганбат, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт, Олон улсын хэмжээний спортын мастер н.Цэндбаатар, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Тамир, Спортын мастер, дасгалжуулагч н.Давааням нар оролцож баг тамирчдад амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook