быстрый займ на карту
Үзсэн: 172

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын 2018 оны Сургалт, бэлтгэлийн ерөнхий арга хэмжээний төлөвлөгөө, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/363 дугаар тушаалын хүрээнд дүүргийн 1-19 дүгээр хорооны Засаг дарга нарын сургалтыг Зэвсэгт хүчний дугаар, Хилийн цэргийн дугаар ангиудын материаллаг баазыг түшиглэн 11 дүгээр  сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат сургалтын үйл ажиллагаатай танилцаж цаг үеийн холбогдолтой товч мэдээлэл хийлээ. Сургалтаар батлан хамгаалах хууль, тогтоомжийн мэдлэгийг нэмэгдүүлж, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа байдал, Хилийн анги байгууллагын хил хамгаалалтын үйл ажиллагаа, орон нутгийн иргэдийн хил хамгаалалтад оролцох явц, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, аймаг, дүүргүүдийн дайчилгааны даалгаврын онцлог, биелүүлэх боломж, анги байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.

Leave a Reply

  • Facebook