быстрый займ на карту
Үзсэн: 230

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Нийслэлийн иргэдийн спортын долоодугаар их наадам 8 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 6-ны өдөр болж өндөрлөлөө. Наадамд Чингэлтэй дүүргийн 160 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Баг, тамирчдад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Наадмын софт волейбол төрөлд А.Раднаа ахлагчтай 19 дүгээр хорооны баг алтан медаль, хийн дасгалын 55-аас дээш насны ангилалд О.Цэгмэд ахлагчтай 6 дугаар хорооны баг мөнгөн медаль, аэробик төрөлд О.Цэгмэд ахлагчтай 6 дугаар хорооны баг тамирчид хүрэл медаль, олс таталтын төрөлд Т.Идэрцагаан ахлагчтай 16 дугаар хорооны баг хүрэл медаль тус тус хүртсэн байна.

 

Leave a Reply

  • Facebook