быстрый займ на карту
Үзсэн: 55

“ХЭЦҮҮ АНГИ”, “ТУСГАЙ САЛАА” КИНОНЫ ЗОХИОЛЧТОЙ УУЛЗАВ

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зохиолч-Уншигчдын уулзалт” 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа. Номын хорхойтон, уншигч хүүхдүүдийн хүсэн хүлээж идэвхтэй оролцдог энэхүү уулзалтад “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Улаан эрэг”, “Огцом эргэлт”, “Эрт нахиалсан сарнай” зэрэг уран сайхны киноны зохиолч, шог зохиолч, Ч.Лодойдамбын болон Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, зохиолч А.Амарсайхан уригдан оролцож, дүүргийн 61 дүгээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчидтай харилцан ярилцаж, киноны дүрүүд, бичсэн зохиолынхоо онцлог, хөгжилтэй үйл явдлын тухай дурсамжаа хуваалцан, дурсгалын зураг татууллаа.

Leave a Reply

  • Facebook