быстрый займ на карту
Үзсэн: 304

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогыг нийслэлд зохион байгуулах, тооллогын бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох тушаалтанд тухай бүх хариуцлага тооцож ажиллах, ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өгчээ.

Замын уулзвар, үзэгдэх орчин хязгаарлагдмал  газрууд, явган хүний замыг хааж барьсан барилгын өргөтгөлд зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох, ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Онцгой комиссын зүгээс анхаарч ажиллах үүрэг, даалгаврыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө.

Leave a Reply

  • Facebook