быстрый займ на карту
Үзсэн: 161

ГАЛ ТҮЙМЭР, УНТРААХ АВРАХ 10 ДУГААР АНГИ АЛДРЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 10 дугаар ангийн “Алдрын танхим”-ын нээлт 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Гал түймэр, унтраах аврах 10 дугаар ангийн түүхийг мөнхөлсөн “Алдрын танхим”-ын нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр нар оролцлоо.

Гал түймэр, унтраах аврах 10 дугаар анги нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах төрийн бодлого, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь бие, өмч хөрөнгийг аврах, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах сайн үйлсэд чинь үнэнчээр зүтгэж ирснийг төр засгаас өндрөөр үнэлж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1981 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2015 онд “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор тус тус шагнагдсан баатарлаг түүхтэй гал унтраах 1 дүгээр зэрэглэлийн анги юм.

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн эргэлтэд   Гал түймэр, унтраах аврах 10 дугаар ангийнхаа яруу алдарт, бахархлын түүхийг бичилцсэн эгнээнээсээ төрөн гарсан эрэлхэг зоригт алдар гавьяатнуудаа мөнхжүүлэх үүднээс “Алдрын танхим”-ыг тохижуулан нээж байгаа юм.

   

Leave a Reply

  • Facebook