Ахмадуудад зориулсан сургалт 2014

10 дугаар сарын 13-ны өдөрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы шийдвэрээр 1989 оноос эхлэн Гамшгийн аюулыг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэж ирсэн.

2014 онд энэ өдрийг “Өндөр настай иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэгийг дээшлүүлэх, дасан зохицох уян хатан чадварыг төлөвшүүлэх” сэдвийн дор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн өндөр настай иргэдийг гамшгаас хамгаалах, гамшиг тохиолдсон үед авран туслах, бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх, сургаж, дадлагажуулах сургалт өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн ажиллагаанд: Ахмадуудад хүндэтгэл үзүүлж Онцгой байдлын албаны туг залж ёслолын жагсаалаар жагсан, дүүргээс 2014 онд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны талаар хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулан, үзүүлэн самбар, тараах материалаар сурталчлах, нийслэлийн Аврах анги, Онцгой байдлын хэлтэст ашиглагдаж байгаа гал унтраах, шуурхай албаны автомашин, багаж зэвсэглэмж, техникийн хүчин чадлыг ахмадуудад танилцуулах, Улаан загалмай хороо, Эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн баг ажиллан ахмадуудыг анхан шатны эрүүл мэндийн үзлэгт хамруулан хөнгөлөлттэй үнийн эм, тарианы худалдаагаар үйлчилж, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Аливаа гамшгийн эрсдэлийг огт үгүй болгоно гэдэг нь үл биелэгдэх асуудал бөгөөд харин эрсдэлийг бууруулж, хохирол багатай даван туулах явдал чухал гэдгийг таниулан ойлгуулах сургалт, өдөрлөг болж байгаагаараа онцлогтой.

IMG_7380IMG_7371 IMG_7376

Leave a Reply

  • Facebook