быстрый займ на карту
Үзсэн: 581

CҮРЬЕЭГҮЙ ДҮҮРЭГ НӨЛӨӨЛЛИЙН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Сүрьеэгийн эсрэг төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран “Сүрьеэгүй дүүрэг” нөлөөллийн уулзалт хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, дүүргийн 1-19 хороодын Засаг дарга нар болон Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн эмч нар оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлж “Өрхийн хөгжлийг дэмжих жил”, “Эрүүл мэнд-2020” хөтөлбөрийн хүрээнд Сүрьеэ, ХДХВ/ДОХ/БЗДХ-ын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, зорилтот иргэдийг эмчилгээ, оношилгоонд бүрэн хамруулах, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Илрүүл, эмчил, сэргийл, Бид өрх бүрт хүрч ажиллана” зорилтот төслийн үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Мөн Анагаах Ухааны доктор, ХӨСҮТ-ийн СТСА-ны тархвар судлаач Д.Наранзул “Дэлхий дахинд болон Монгол улсын сүрьеэгийн өнөөгийн байдал”, Нийгмийн эрүүл мэндийн магистр, Глобаль сангийн  сүрьеэгийн төслийн мэргэжилтэн С.Ганзаяа “Глобаль сангийн  дэмжлэгтэй хэрэгжүүлж буй сүрьеэгийн төсөл”, НЭМГ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогос “НЭМГ-аас сүрьеэ өвчний тархалт, өвчлөлийг бууруулахад хийж буй үйл ажиллагаа”, Сүрьеэгийн диспанерсийн зохицуулагч эмч Ч.Энхчимэг “Чингэлтэй дүүргийн сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замууд”, МӨАУМХ-ын гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ӨЭМТ-ийн оролцоо, үр дүн сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. “Сүрьеэгүй дүүрэг” зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэн, бүлгийн ажил болгон нэгтгэн дүгнэж бодлогын баримт бичигт хэрхэн тусгах талаар санал солилцлоо.

Leave a Reply

  • Facebook