быстрый займ на карту
Үзсэн: 309

ШИНЭ ХОРОО ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 54 айл, өрхийн дулаан алдагдлыг багасгах, халаалтыг цахилгаанаар шийдвэрлэж, эко жорлонтой болгох зорилготой агаар, хөрсний бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх “Шинэ хороо” төсөл хэрэгжиж байна.

Төслийн хэрэгжүүлэгчээр “Монгол Базальт” ХХК ажиллаж байгаа бөгөөд төслийн ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал нар болон бусад албаны хүмүүс танилцаж, айл, өрхүүдийн санал, сэтгэгдлийг сонслоо.

Leave a Reply

  • Facebook