быстрый займ на карту
Үзсэн: 244

МЭДЭЭЛЭЛ, ИННОВАЦИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдийг мэдээллээр хангах зорилготой “Мэдээлэл, инновацийн нэгдсэн төв”-ийн нээлт 11 дүгээр сарын 14-ний өдөр боллоо. Энэхүү төвөөр орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүд болон, төр засгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэд, оршин суугчдад тогтмол сурталчлан танилцуулах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, “Монгол базальт” ХХК, “Атмор” ХХК зэрэг хувийн хэвшлийн удирдлагууд ЧДЗДТГ-ын Хэлтэс, албадын дарга нар, хороодын Засаг дарга нар, иргэд холбогдох албаныхан оролцлоо.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 12 дугаар хорооны хуучин барилгыг шинэчлэн засварлан гадна дулаалга, цэвэр, бохир ус, халаалт, зэрэг дэд бүтцийн асуудлууд, хяналтын систем, агаарын чанарын мэдээллийн дэлгэц зэргийг бие даан иж бүрэн шийдвэрлэсэн уг төв нь жишиг байгууламжийн зориулалттайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.

Энэхүү төв ажилласнаар иргэд гэр, сууцанд тохирох төхөөрөмжийг сонгох, ашиглах дадлыг эзэмших, амьдралын хэв маягаа өөрчлөх “Хашаандаа сайхан амьдрах”-ын зэрэгцээ “Яндангүй өрхийн ”-ийн тоо нэмэгдэж агаар, хөрсний бохирдол тодорхой хувиар буурч нийслэлчүүд утаагүй цэвэр тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Мэдээлэл инновацийн төвд “Монгол базальт” ХХК, “Атмор” ХХК, “Монватт” ХХК, “Нинж зан” ХХК, “Ултрасоник” ХХК зэрэг 20 гаруй үндэсний үйлдвэрлэгч хувийн хэвшлийн халаалт, дулаалгын систем, барилгын дүүргэлт, гадна, дотор өнгөлгөөний материал, био суултуур, гадна тохижилтын материалууд зэрэг 60 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд дэлгэн толилуулж байна.

 

Leave a Reply

  • Facebook