ДАРТСЫН СПОРТЫН ТӨРӨЛД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН  БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадам 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 9000 гаруй тамирчид сагсан бөмбөг, дартс, гар бөмбөг, спорт явган аялал, ажлын байрны дасгал хөдөлгөөн гэсэн 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид тэмцээнд амжилттай оролцон Дартсын төрөлд О.Пүрэвсүрэн ахлагчтай Б.Мөнхбаяр, О.Мөнхжаргал, П.Батчимэг, Б.Даваадолгор нар багаараа тэргүүн байранд шалгарч өргөмжлөл алтан цомын эзэд боллоо.

Leave a Reply

  • Facebook