быстрый займ на карту
Үзсэн: 131

АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНАЛ, ЗӨВЛӨМЖТЭЙ ТАНИЛЦЛАА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/286 дугаар тушаалаар байгуулагдсан нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах зорилгоор хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хүчин чадал, чадавхыг тодорхойлж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК болон “Найши трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, санал, зөвлөмж өгсөн юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан үйл ажиллагаа, санал, зөвлөмжтэй танилцлаа. Энэ үеэр хог хаягдлын менежментийг цаашид сайжруулах талаар санал солилцов.

Leave a Reply

  • Facebook