быстрый займ на карту
Үзсэн: 111

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРООНЫ ХҮҮХЭД, БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГТ ЗУУН ХУВЬ ХАМРАГДАНА

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд орших 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 15-ны өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнгөнсар, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар болон холбогдох албаны хүмүүс, тус цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилчид, хүүхэд, багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат баяр хүргэн үг хэлж, дүүргийн боловсролын салбарын хөгжлийн талаар товч танилцуулан хүүхэд багачууддаа сурч, боловсрох гэгээн үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус цэцэрлэгийн 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл ашиглалтад орсноор 3 дугаар хорооны сургуулийн өмнөх насны хүүхэд, багачууд цэцэрлэгт зуун хувь хамрагдах боломж нээгдэж байгаа юм. 19 дүгээр цэцэрлэг нь 1941 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 12 бүлгийн 450 гаруй хүүхэд, багачуудад 49 багш, ажиллагсад сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.


Leave a Reply

  • Facebook