быстрый займ на карту
Үзсэн: 344

МЭДЭЭЛЭЛ, ИННОВАЦИЙН ТӨВТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧИД ТАНИЛЦЛАА

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд сурталчлах, мөн төр засгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг цаг тухайд нь түргэн шуурхай хүргэх зорилготой халаалт, дулаалга, дэд бүтцийн асуудлаа бие даан шийдсэн Чингэлтэй дүүргийн “Мэдээлэл, инновацийн нэгдсэн төв”-тэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Хороодын ИНХ-ын дарга нар болон иргэний танхимийн ажилчид, иргэдийн төлөөлөл танилцлаа.

Дүүргийн 12 дугаар хороо байрлаж байсан хуучин байрыг сэргээн тохижуулж, гадна дулаалга, дотор сантехникийн иж бүрэн шийдэл, орчин үеийн интрьер засал, гадна тохижилт зэргийг хийсэн байна. Иргэд хувийн байшингаа дулаалах, халаалт тавихдаа сонголт хийхэд нь илүү амар байлгах үүднээс өрөө тус бүрт өөр өөр халаалтын төхөөрөмжийг суурилуулсан байна.

Мэдээлэл инновацийн төвд “Монгол базальт” ХХК, “Атмор” ХХК, “Монватт” ХХК, “Нинж зан” ХХК, “Ултрасоник” ХХК зэрэг 20 гаруй үндэсний үйлдвэрлэгч хувийн хэвшлийн халаалт, дулаалгын систем, барилгын дүүргэлт, гадна, дотор өнгөлгөөний материал, био суултуур, гадна тохижилтын материалууд зэрэг 60 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд дэлгэн толилуулж байна.

Leave a Reply

  • Facebook