Хуулиа дээдэлье тэмцээн боллоо

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг  хангах ажлын хүрээнд“Хуулиад ээдэлье“ эрх зүйн тэмцээнийг Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Хороод, өрхийн эмнэлэг, цагдаагийн ажилтан албан хаагчид, худалдаа, үйлчилгээний эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөл, иргэд оролцон 5 багт хуваагдан эрх зүйн мэдлэгээ сорьлоо.

Уг тэмцээн нь архи, тамхи, эрүүл бус хүнсний хэрэглээ, хууль тогтоомжийг сурталчилан таниулах, дүрэм журам түүний хэрэгжилтийн талаар хууль эрх зүйн асуулт хариултын хошин үзүүлбэр, багуудын эрх зүйн бодлогын тэмцээнүүд явагдан 15 дугаар хорооны Соёмбо баг тэргүүн байр эзлэж 16 дугаар хорооны Согоот баг удаалсан байна.

 

IMG_7423 IMG_7420IMG_7427IMG_7418

Leave a Reply

  • Facebook